“Хүүгээ барилдахад нь анхны медалийг барьж суулаа”

2021-08-03 669 0

“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхмийн төрөлд өнөөдөр /2021.07.26/ ОУХМ Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр жүдо бөхийн -73 кг жинд барилдаж, Монголын хоёр дахь медалийн эзэн боллоо. Ингээд түүний ээж С.Энхтуяатай утсаар холбогдож, баярын сэтгэгдлийг хуваалцлаа.

Түүнтэй утсаар холбогдоход “Манайд телевизийнхэн ярилцлага авахаар ирчихсэн, хүүгийнхээ медалийг бэлдээд сууж байна” гэв. Тэрбээр “Хүүгийнхээ барилдааныг сая үзлээ. Та бүхэндээ маш их баярлалаа. Хүү минь “Ээжээ би олимп дэлхийн аварга тамирчин болно гэж хэлдэг. Хүү маань багаасаа бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Хамгийн анх “Олимпийн аварга” гэдэг өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа.

Сая олимпийн дэвжээнд барилдахад нь анхны медалийг нь зураг нь барьчихаад л сууж байлаа. Би долоон сайхан хүүхэдтэй. Ц.Цогтбаатар маань отгон хүү нь юм. Хүү минь ээждээ их эрхэлнэ ээ. Би Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул. Монголын минь ард түмний хүлээлт, итгэл сэтгэлээр хүү минь олимпийн медаль хүртлээ. Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцав.

Холбоотой мэдээ