Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од Леброн Жэймсийн хүүгийн багийн эсрэг тоглож хожлоо

2021-08-03 1174 0

МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д тоглосон Монголын анхны тамирчин болох зорилготой өдгөө АНУ-д сурч, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ.  Тэрбээр өнөөдөр NBA-ийн супер од Леброн Жэймсийн том хүү Броннигийн багийн эсрэг тоглолоо.

Эл тоглолтод Ш.Энх-Одын баг Броннигийн багийг 99:97-гоор хожив. Ш.Энхийн-Одын ур чадвар, ухаалаг тоглолт багаа хожиход нэлээд нөлөө үзүүлснийг мэргэжилтнүүд онцолж байна.

Bronny James: LeBron's son hits clutch shot as dad watches courtside

Тус тоглолтыг Леброн Жэймс үзэн, хүүгээ дэмжжээ.NBA-ийн гурван удаагийн аварга Дэнни Гриний зохион байгуулж буй “The Battle: Summer Showcase” хэмээх тэмцээний хүрээнд дээрх хоёр баг тоглож, Ш.Энхийн-Од баг ялалт байгууллаа. “247Sports” сайтын гаргасан чансаагаар Бронни Жэймс 2023 оны NBA-ийн драфтын ангийг 28-д жагсчээ.

Холбоотой мэдээ