“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын нээлт

2021-08-03 151 0

Коронавирусийн улмаас нэг жилээр хойшилж, энэ хугацаанд олон саад бэрхшээлтэй тулгарсан Токиогийн олимп өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Энэ удаагийн олимп нь урьд өмнө тохиож байгаагүй хэцүүхэн шалгууртай нүүр тулж буйг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нээлтийн үеэр онцолсон. Тэрбээр “Газар хөдлөлт, коронавирус гээд олон бэрхшээлийг даван туулж олимпыг зохион байгуулж буй Японы ард түмнээр бахархах сэтгэл төрж байна. Цар тахлыг намжаахын төлөө хувь нэмрээ оруулсан хүн бүхэнд талархал илэрхийлье. Тамирчид та бүхэн цар тахлын үед тодорхойгүй олон зүйлтэй нүүр тулсан. Одоо та нар минь сайхан хөгжилдөөрэй, баярлаж цэнгээрэй. Та бүхэн бидэнд урам зориг өглөө” хэмээсэн юм.

Монголын баг 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр нээлтийн ёслолд жагссан бөгөөд анх удаа эмэгтэй тамирчин Монголын багийн тугийг залсан нь нээлтийн гол онцлогийн нэг байв.

Япончууд нээлтийн ёслолыг орчин үеийн технологийн дэвшил болоод ёс заншилтайгаа уялдуулан өвөрмөц байдлаар хийлээ. Түүнчлэн нээлтэд жагсах улс орнуудыг япон цагаан толгойн дарааллаар оруулж ирсэн. Ингэснээр Ирланд улс Азербайжан, Афганистаны өмнө, Монголын баг 191 дүгээрт жагсан ирэв. 

Олимпын галт бамбарыг хэн, хэрхэн асаах нь олны анхаарлыг үргэлж татдаг. Энэ удаа цар тахалтай тэмцэж буй эмнэлэгийн ажилтнууд болон жүдо, чөлөөт бөхийн аваргууд болох Тадахиро Номүра, Саори Ёшида нараас гадна бейсболын түүхэнд нэрээ тодоор үлдээсэн Шигео Нагашима, Садахару О.Хидеки Мацуи нар бамбар дамжуулах ёслолд оролцож Японы теннисний шинэхэн од, дэлхийн чансааны тэргүүнд хүртэл бичигдэж байсан Наоми Осакад гардуулан өглөө. Их дуулга тэмцээнд дөрвөнтөө түрүүлээд буй тэрбээр шатаар өгсөн гарч, бамбарыг тун даруухнаар асааснаар Токиогийн олимп албан ёсоор хөшгөө нээлээ.Нээлтийн ёслолд Олон улсын олимпын хорооны гишүүн 206 улсын 6,000 гаруй тамирчин, албаны хүмүүс, 900 гаруй хүндэт зочид, 3,500 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд нийт 10,400 гаруй оролцогчид хуран цугларч “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын хөшгийг нээж байна.

“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд Монголын баг тамирчид спортын 10 төрөлд 43 тамирчин ур чадвараа сорино.

ФОТО

Гэрэл зургийг Э.Харцага /Монголын Үндэсний Олимпын Хороо албан ёсны фэйсбүүк хуудас/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг

Холбоотой мэдээ