
Өнгөрсөн зун Европын аваргын цомыг өргөсөн Италийн шигшээ багийг талбай дээр нь буюу Милан хотод 2:1-ээр буулган авсан Испанийн баг “Nations league”-ийн финалд шалгарлаа. Тэгснээр Италийн шигшээ багийн ялагдалгүй цувралыг (37 тоглолт дараалан хожигдоогүй) таслан зогсоосон байна. Тоглолтын 17 дахь минутанд Испанийн шигшээ багийн довтлогч Торрес гоолын салхийг хагалж, улмаар нэгдүгээр үеийн нэмэлт цагт харьцааг 2:0 болгож ахиулсан.
Хоёр дахь гоол орохоос өмнөхөн, Италийн шигшээ багийн ахлагч Бонуччиг талбайгаас хөөснөөр Италичууд арвуулаа үлдсэн нь Европын аваргуудын хүчийг сулруулсан. Хоёрдугаар хагаст, Италичууд нэг хүн дутуу ч, довтолгоогоо үргэлжлүүлж, 83 дахь минутанд нэр төрийн гоол оруулснаар “Nations League”-ийн эхний хагас шигшээ тоглолт Испанийн ялалтаар өндөрлөсөн. Испанийн баг Бельги-Францын хожсонтой нь аваргын төлөө тоглоно.

Э.ОТГОНЖАРГАЛ
0 cэтгэгдэлтэй