
Катар улсын нийслэл Доха хотод зохиогдсон Ази Тивийн Аварга Шалгаруулах ширээний теннисний эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд Өмнөд Солонгосын Ли Сансу түрүүллээ. Тэрбээр хагас шигшээд Японы теннисчин Сансэйкийг 3:1-ээр, финалын тоглолтонд Хятадын Тайваний тоглогч Чуангийг 3:2 -оор хожсоноор Ази Тивийн аваргын титэм зүүлээ. Финалтын тоглолт маш өрсөлдөөнтэй болсон. Өмнө нь , багийн тоглолтонд 3:2-оор хожигдсон Ли Сангсу таван өрөгт (10:12, 11:6, 11:6, 7:11, 8:11) Чуангийг хожсоноор аваргын цомыг өргөлөө. Ийнхүү Хятадуудын эзгүй орон зайг ашигласан Ли Сангсу нь Өмнөд Солонгосоос төрсөн анхны Ази тивийн аварга боллоо.

Б.ПҮРЭВДОРЖ
0 cэтгэгдэлтэй