
Дэлхийн аваргын өмнөхөн Ази, Европ тивийн одон бөмбөгчид аваргаа тодрууллаа. Ази тивд Япон( эмэгтэй), Солонгос ( эрэгтэй) баг түрүүлсэн бол, Европ тивд Германы эрэгтэй, эмэгтэй баг ноёрхлоо тогтоолоо. Германы эмэгтэй баг Румын улсын, Германы эрэгтэй баг ОХУ-ын багийг финалд буулган авснаар цом өргөлөө. Энэ удаад Хятад улс Ази тивийн АШТ-ийг өнжсөн бол, Япон хоёрдугаар шигшээгээ илгээсэн. Герман улсын хувьд ч олимпийн хүрэл медальт Овчаров, болон нэг номерийн тоглогч Солжа нараа нөөлөө.


0 cэтгэгдэлтэй