КАТАР-2022 ДАШТ-Д ОРОЛЦОХ ЭХНИЙ БАГААР ГЕРМАН ТОДОРЛОО

2021-10-12 1182 0

Дэлхийн АШТ-д оролцох эрх авахын төлөө Европ тивийн 55 улс 10 хэсэгт хуваагдан өрсөлдөж буй. Германы баг 4:0-ээр Македоны багийг талбай дээрээ илүүрхэн хожсоноор энэхүү эрхийг халаасалж буй анхны шигшээ баг боллоо. – Германы хөлбөмбөг шинэчлэгдсэн. Зөвхөн үр дүнгийн төлөө тоглодог байснаа орхисон. Мэдээж үр дүн чухал. Нягт хамгаалалт, хүчтэй довтолгоонд суурилсан тактикийг хөгжүүлсэн. Зөвхөн сүүлийн 2 тоглолтонд бид өрсөлдөгчийн хаалганд 9 гоол орууллаа гэж Германы төлөө 107 тоглолт хийж, 40 гоол оруулсан Томас Миллер хэллээ.

Холбоотой мэдээ