КИРИЛЕНКО: БИ ТӨГСГӨЛИЙН ШИЙДВЭРЛЭХ ТОГЛОЛТ ХИЙХ ХҮСЭЛГҮЙ

2021-10-12 1373 0

-Багийн шийдвэрлэх тоглолт хийхээс би зайлсхийдэг. Сэтгэл зүйгээ барьж дийлдэггүй. Маш их дарамттай тоглолт. Тиймээс би наагуур тоглолтонд өөрийгөө зоолгох дуртай. Шведтэй таарсан тоглолтонд би дасгалжуулагчаасаа гуйсан. Намайг төгсгөлд битгий гаргаач гэж. Учир нь энэ бол медалийн төлөө хариуцлагатай тоглолт байлаа. Гэсэн ч дасгалжуулагч маань хөдлөөгүй. Намайг сонсохыг ч хүсээгүй. Багийн харьцаа 2:2 болж, гарахаас өөр сонголт үлдээгүй. Би ч маш няхуур тоглож эхэлсэн. Оноо авсан ч, биеэ барьж байлаа. Харин багийнхан маань миний өмнөөс орилж, хашгирч байлаа. Шийдвэрлэх 5 дахь өрөг гарсан. Бидний тооны харьцаа 6:6. Оноо өгөлцөж, авалцаж явсан. Гэтэл Гардос маш энгийн бөмбөгийг алдах нь тэр. Тэндээс л түүнийг надаас дутуугүй псандарч байгаа юм байна гэдгийг мэдэрсэн. Тэр ёндооны оноо тоглолтыг бүрэн эргүүлсэн. Би ч улам төвлөрч, оноо бүрийн төлөө бүх хүчээ дайчилж, илүү итгэлтэй тоглосон гэж медалийн болзол хангасан хагас шигшээ тоглолтын сэтгэгдлээсээ Кириленко хуваалцлаа. Финалд Германд хожигдсоноор Оросын теннисчид багаараа хүсэн хүлээсэн медаль дээрээ буулаа.

Э.ОТГОНЖАРГАЛ

Холбоотой мэдээ