ФРАНЦ ” NATIONS LEAGUE” -ИЙН АНХНЫ ЦОМОО ӨРГӨЛӨӨ

2021-10-12 1151 0

Хоёр жилийн өмнө анх мэндэлсэн “Nations league” тэмцээн нь зиндаагаараа Европын Хөлбөмбөгийн АШТ-ний ард эрэмблэгдэх болсон нэр хүнд бүхий тэмцээн болсон. Анхны тэмцээний аваргаар Португали тодорсон бол удаах цомыг нь Франц өргөлөө. Тоглолтын хоёрдугаар хагасын 63 дахь минутанд Испанийн баг гоолдож, тэргүүлж эхэлсэн ч, ердөө гуравхан минутын дараа харьцаа 1: 1 болж тэнцсэн. Тэнцээний гоолыг Бензаме ( 66′) хожлын гоолыг 80 дахь минутанд Мбаппе оруулснаар Франц аварга боллоо.

Э.ОТГОНЖАРГАЛ

Холбоотой мэдээ