ДАНИЙН БАГ ХАМГИЙН ӨНДӨР ОНООТОЙГООР ДАШТ-2022-Д ШАЛГАРЛАА

2021-10-13 591 0

Тэд хэсэгтээ 8 тоглож, 8 хожиж, Германы шигшээ багийн араас Катарын ДАШТ-д оролцох эрхээ халаасаллаа. Өөрсдийн нийслэл Копенгаген хотод Австрийн багийг 1:0-ээр буулган авснаар арын өрсөлдөгч Шотландын багаас 7 оноогоор тасарч, хоёр тоглолтын өмнө хэсгээсээ нэгээр шалгарлаа.

Европын АШТ-д эхний дөрөвт үлдсэн нь тохиолдол биш гэдгийг баталлаа. Дэлхийн АШТ-д шалгарахын тулд багагүй урт замыг тууллаа. Нэлээд ч хугацаа зарцууллаа. Үр дүнд нь сэтгэл зүй сайтай, зангидсан гар шиг нэгдмэл цул багийг бий болгож чадлаа. Майклын 53 дахь минутанд оруулсан хожлын гоол бол бидний багийн чармайлтын үр дүн байлаа. Бид ДАШТ-д оролцох эрхтэй болсныг энэ гоол, энэ хожил баталгаажууллаа гэж багийн туршлагатай, төвийн, өдгөө 32 настай Кжайр Данийн Тв5 телевизэд ярилцлага өглөө.

No description available.
No description available.

Э.ЛХАГВА

Холбоотой мэдээ