
Роналдо 11 метрийн торгуулиас 2, мөргөж нэг гоол оруулснаар шигшээ болон клубын төлөө 58 дахь хет-трикээ хийлээ. Үлдсэн хоёр гоолыг нь Бруно, Палинха нар өрсөлдөгчийнхөө торонд шигтгэснээр Португальчууд 5:0-ээр Люксенбургийн багийг талбай дээрээ бутниргэлээ.
Ингэснээр Португальчууд хэсгээ тэргүүлж буй Сербийн багийг түрүүлж гүйцэх боломжтой боллоо. Тэдний хувьд Ирланд, Сербийн багтай тоглох л үлдсэн. Ирландыг хожиж, Сербитэй тэнцэхэд Португалийн баг Катарын ДАШТ-д шалгарах эрхээ халаасална.
Миний насыг бүү тоо. Миний тоглолтыг л анзаар. Би харих болоогүй. Харин улам ч сайн тоглоно гэж гэж шигшээ багтаа буцаж ирэхдээ хэлсэн. Түүнийгээ л харууллаа гэж Роналдо өөрийн твиттертээ бичлээ.


0 cэтгэгдэлтэй