
Олимпоос медальгүй хоцорсны дараа мэргэжлийн бокс руу шилжихээ Цэндбаатар Токиод байхдаа зарласан. Тэгвэл тэрбээр эргэлт буцалтгүй шийдвэр гаргаснаа баталгаажууллаа.
-Би өөрийнхөө хүч, хөдөлмөрийг шударга зөв үнэлүүлмээр байна. Сонирхогчдын бокс бол булхайтай шүүдэг гэдгээрээ алдартай. Цаашид хүч хөдөлмөрөө дутуу, буруу үнэлүүлэх хүсэл алга. Тиймээс мэргэжлийн боксыг сонгосон гэж Цэндбаатар тэр үед шалтгаанаа тодотгож байсан.
Цэндбаатарын эхний тоглолтын хуваарь 11дүгээр сард, Москва хотод товлогдсон. Дараачийн тоглолт нь АНУ -д болно. Ийнхүү Монголын шигшээ багийн хоёр дахь тоглогч Төгсцогтын замналаар мэргэжлийн бокс руу урвалаа.

Б.Пүрэвдорж
0 cэтгэгдэлтэй