CУЛЛИВАН: ХОЖИХ, ХОЖИГДОХ ТУХАЙ БИШ, БУШУУХАН Л ЭНЭ УЙТГАРТАЙ ТАНХИМААС ГАРАХЫГ ХҮСЭЖ БАЙЛАА

2021-10-13 1059 0

– Хойд Ирландын нээлттэй тэмцээний заал танхимын уур амьсгал тун онцгүй байлаа. Ялангуяа эхний тойрогт. Би 4:1-ээр хожсон. Цохилт давгүй байсан ч, бушуухан л энэ уйтгар гуниг хосолсон танхимыг бушуухан л орхих хүсэлд автсан.

Тоглолт 1-2 цагаар ч гэсэн бүү сунжраасай гэж л хүссэн. Би өрсөлдөгчтэй биш, тэмцээн явуулж буй орчинтойгоо тэмцэлдсэн. Уг нь тэмцээн бүр л Аваргуудын Лигийн тоглолт шиг уур амьсгалтай байдагсан. Гэтэл Белфаст нам гүм. Хоёр дахь тойрогт танхимын уур амьсгал арай дээрдсэн гэж Хойд Ирландын нээлттэй тэмцээнд сүүлийн 3 жил дараалан үзүүрлэсэн Сулливан сэтгэл дундуур байгаагаа BBC-телевизээр илэрхийллээ.

No description available.

Холбоотой мэдээ