
Норвегийн Осло хотод зохиогдсон Чөлөөтийн ДАШТ-д Японы эмэгтэй баг тэргүүлсэн. Тэд, хоёрхон сарын өмнө өндөрлөсөн Токио-2020 олимпод ч мөн багаараа түрүүлсэн. Сонирхолтой нь, Японы чөлөөт бөхийн холбоо Олимпод амжилттай оролцсон шигшээгийн эмэгтэй нэгдүгээр багаа амрааж, залуучуудаа Норвегийн ДАШТ-д илгээсэн юм. Гэтэл залуучууд нь ч дэлхийд хүчрэгдэхгүй гэдгээ харууллаа.
55 кг-ийн жинд Германы бөх Нина Хеммерийг 10:0 буюу оноогоор цэвэр ялсан 20 настай, Токиогийн Их Сургуулийн оюутан Цугуми Сакурай аваргын төлөө барилдаанд өрсөлдөгчөө цэвэр ялахад ердөө л 2 минут 08 секунд зарцуулсан байдаг. “-Би дэвжээнд гарахдаа л өөртөө итгэлтэй байсан.
Миний бэлтгэл ханасан, сэтгэл зүй тогтвортой байсан. Үндэсний холбоо ч, бүгд л намайг дэмжиж байсан нь урам зоригийг хөгжөөсөн. Ер нь, ДАШТ-д оролцох боломж олгосон нь хамгийн том дэмжлэг байлаа. Бусдыг нь би өөрөө хийлээ гэж 2020 оны Бүх Японы аварга Сакурай Норвегийн Осло хотын дэвжээнээс Дэлхийн аваргын титмийг зүүн бууж ирэхдээ хэллээ.
Токио-2020 олимпод зодоглосон нэг ч бөхөө Япончууд ДАШТ-д илгээгээгүй нь мэргэжилтнүүдийн сонирхлыг татсан. Япончуудын ард АНУ удаалж, Монголын эмэгтэй баг 4 хүрэл медаль хүртэж, дэлхийд 3-д эрэмблэгдсэн.

Э.ОТГОНЖАРГАЛ
0 cэтгэгдэлтэй