ХОРИГДЛУУДЫН ДУНД ЗОХИОСОН ШАТРЫН ЦАХИМ ТЭМЦЭЭНД МОНГОЛЧУУД ТҮРҮҮЛЭВ

2021-10-18 1297 0

Дэлхийн Шатрын Холбоо /ФИДЕ/, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хорих ял эдлэгсдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг 10 сарын 13-14 -ны өдрүүдэд бүсчлэн зохион байгуулсан. МУГТ, Их мастeр Т.Батчимэгээр удирдуулсан Монголын хорих ял эдэлж буй багийн шатарчид Гүржийг 3:1, Палестиныг 3:1, Филиппинийг 2.5:1.5, ХБНГУ-ыг 4:0, ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж, тус тэмцээний ялагчаар тодорчээ. “Шатар- Эрх чөлөөний төлөө” уриан дор анх удаагаа зохиогдсон тус тэмцээнд нийтдээ 42 орон оролцсон байна. Нэг өргийн үргэлжлэх хугацаа 10 минут, бодох хугацаа 5 секундээр тооцсон тус тэмцээнд Монголчууд анхлан түрүүллээ.

No description available.

Холбоотой мэдээ