ДЕ БРУЙНЕ: ЛЕВАНДОВСКИЙ БОЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ…

2021-10-19 901 0

Миний тооцоогоор, Левандовскийг гүйцэх довтлогч сүүлийн хоёр жилд гараагүй. Тэр Бундеслигт зөвхөн 2020-2021 оны нэг улиралд л 43 гоол оруулж, алтан шаахайны эзэн болсон. Хэрвээ Манчестер Сити баг төвийн довтлогчоор Левандовскийг авах шийдвэр гаргавал хамгийн түрүүнд би дэмжинэ. Тэр тохиолдолд Манчестер Сити баг Аваргуудын Лигт ч түрүүлэхэд ойртоно. МСИ багийн хөгжөөн дэмжигчид биднээс Аваргуудын Лигт л түрүүлэхийг хүсэн хүлээж буй. Сүүлийн 6 жил бид шилдэг 16, шилдэг 8, шилдэг 4-д тогтмол шалгарч, өнгөрсөн улиралд финалдсан. Аваргын цомны өрөөсөн чихнээс нь атгаад л алдсан. Энэ улиралд бид түрүүлэх зорилготой. Бидэнд Левандовский шиг гоолын даллагатай төвийн довтлогч л хэрэгтэй байна гэж Манчестер Сити багийн ахлагч Де Бруйне Бельгийн Бругге багтай тоглохын өмнө сэтгэгдлээсээ хуваалцлаа. Өмнөх тоглолтонд МСИ баг Францын аварга ПСЖ багт 2:0-ээр хожигдсон.

Холбоотой мэдээ