МБАППЕГИЙН ГООЛЫН АЧААР ПСЖ ХОЖИЛ АВЛАА

2021-10-19 944 0

Ангерстай тун тааруухан тоглосон, Парис Сан Жермен. 16 дахь минутанд гоол алдаж, 64 дэх минутанд л дөнгөж тэнцүүлж чадсан. Харин 86 дахь минутанд 11 метрийн торгуулийн цохилтоос Мбаппегийн оруулсан гоолын ачаар Францын аварга хожлыг суйлж авлаа. – Гол тоглогчидгүй тоглосон нь нөлөөлсөн байх. Месси, Де Мария нар Аргентины шигшээ баг, Неймар Бразилийн шигшээ багаа ДАШТ-д шалгаруулах тоглолтонд оролцохоор эзгүй байсан нь багийн хүчийг илт сулрууллаа. Гэвч Мбаппегийн ачаар хожлоо үргэлжлүүллээ гэж ПСЖ багийн босс Поччеттино дүгнэлээ. Тэд Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтонд Германы Лайпциг багтай тоглоно. Одоогоор тэд хэсгээ тэргүүлж буй болно.

Холбоотой мэдээ