ПЕП ГВАРДИОЛЛА: РАХИМ СТЕЕРЛИНГ ЯВАХ ЭСЭХ НЬ ТҮҮНИЙ Л АСУУДАЛ…

2021-10-20 885 0

-Манчестер Сити бол багийн тоглолт, стратегитай. Бид нэг хоёр тоглогч дээр тулгуурласан бүтцийг дэмждэггүй. Тиймээс энэ багаас хэн нэг нь явах нь багт ямар ч нөлөөгүй. Гэхдээ би Стеерлинг багаас явах тухай огт сонсоогүй. Тийм зүйл ч болохгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь манайд гомдол гаргах тоглогчид ховор. Махрез, Кансело, Стеерлинг нар бүгд л ижил сэлгээнд суудаг. Би бүх тоглогчийг 90 минут талбай дээр гаргах боломжгүй, гаргана ч гэж гэрээ хийдэггүй. Тэд бол бодол санаагаа чөлөөтэй хэлэх, илэрхийлэх эрхтэй. Миний хүсдэг зүйл бол багийн бүх гишүүд л сэтгэл ханамжтай байх. Бүх тоглогчид л талбай дээр 90 минут байхыг хүсдэг. Ганц Стеерлинг ч биш. Стеерлинг бол яах аргагүй туршлагатай, гол тоглогчийн нэг. Тэглээ гээд хэн нэг нь энэ багт давуу эрх эдэлдэггүй гэж Бельгийн Брюгге багийг талбай дээр нь бутниргэсэн Пеп Гвардиолла хэллээ. Тэр Парис Сан Жермен багт 2:0-ээр хожигдсоны дараа Брюгге багийг заавал хожих шаардлагатай болсон. Тиймээс шилдэг 11 тоглогчоо тэрбээр илгээсэн байна.

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ