
-Атлетико Мадрид улам хүчирхэгжсэн. Тэд өнгөрсөн улиралд Ла Лигт түрүүлсэн. Энэ жилийн Аваргуудын Лигийн гол өрсөлдөгчийн нэг бол яах аргагүй Атлетико Мадрид. Ийм багийг талбай дээр нь 3:2-оор хожно гэдэг бол далайгаас сувд шүүрсэнтэй ижил. Маш чухал 3 оноог хүчтэй өрсөлдөгчөөс булааж авлаа. Тоглолтын эхэнд Мо Салах нарийн булангаас гоолдож, багийнхаа сэтгэл урмыг сэргээсэн. Хоёр дахь гоол ч дутуугүй. Тоглолтын хоёрдугаар хагасыг ч бид хяналтандаа байлгаж чадсан. Хожлоо гээд хөөрөх, сэтгэл догдлох юм алга. Бид орчин цагийн хөлбөмбөг гэдгийг л испанийн үзэгчдэд харууллаа. Эн тэнцүү өрсөлдөгчийг талбай дээр ” нухна” гэдэг бол сэтгэл зүйн маш том давуу талыг бидэнд үүсгэлээ. Шигшээ 16-д шалгарах нүхээ үндсэндээ малтаж чадлаа гэж Ливерпуль багийн босс Клопп тоглолтыг дүгнэлээ.


Э.ОТГОНЖАРГАЛ
0 cэтгэгдэлтэй