БРУНО: БИД ХОЖНО Л ГЭЭД БАЙХ ЮМ, ХОЖИЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯАХ ЮМ БЭ?..

2021-10-25 910 0

Ливерпультэй тоглохын өмнө Бруно ингэж асуусан. Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтонд 0:2-оор хожигдож яваад, барьж хожсон. Аз түшсэн. Премьер Лигийн сүүлийн 3 тоглолтонд бид нэг ч хожил авч чадаагүй. Манчестер Юнайтед баг ” баавар” тоглолт, сэтгэхүйгээсээ салах цаг болсон. Бид хожно, бид аварга болно л гэх юм. Тэр хожил хаана байна. Тэмүүлэл, зорилго байж болно оо. Хожихгүй бол яах болж байна. Бид удахгүй Ливерпультэй таарна. Тэд бидний зорилго байх ёстой. Ливерпуль багийг талбай дээрээ хожиж байж л, аваргын төлөө тоглох баг гэдгээ харуулах ёстой. Үгүй бол тэр бодлоо орхи гэж Бруно багийнхаа тактикт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл Бруногийн шүүмжлэл байг онолоо. Ливерпуль алдарт Манчестер Юнайтед багийг талбай дээр нь 0:5-аар хожиж, “хичээл” заалаа. МЮ хариу гоол ч оруулж чадсангүй, шившгээ хутгалаа. Энэ тоглолтонд гоол оруулах ёстой Роналдо сураг алдарч, харин Салах хэт-трик хийж, Премьер Лигийн шилдэг мэргэн бууч нь гэдгээ баталлаа.

Э.ОТГОНЖАРГАЛ

Холбоотой мэдээ