БЭЭЖИН-2020″ ӨВЛИЙН ОЛИМПЫН БАМБАР ХЯТАДАД ИРЛЭЭ

2021-10-25 1006 0

2020 оны хоёрдугаар сарын 4- ний өдөр ” Эрүүл мэнд- цэнгэл жаргал- эрч хүч” уриан дор эхлэх Өвлийн олимпийн бамбар Грекийн Афин хотоос Бээжинд хүргэгдэн ирсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ. 16 хоногийн турш үргэлжлэх тус өвлийн олимпод 85 улсын үндэсний олимпийн хороо, 2900 тамирчин оролцохоо одоогоор илэрхийлсэн байна. ” Ковидгүй Хятад улс” болохоо зарласан Хятадын Засгийн газраас Өвлийн олимпийн үеэр эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарна гэдгээ мэдэгдлээ. Энэ мөчид АНУ тэргүүтэй зарим улс гүрэн Хятад улсад зохиогдох Өвлийн олимпийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Төвд, Уйгар, Өвөрмонголчуудыг нухчин дарж буй Хятад улсад Өвлийн олимпийг зохиохыг эсэргүүцэж байна гэж New York Times сонинд бичсэн байна. Өвлийн олимп нь 2022 оны хоёрдугаар сарын 4-д “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийж, Бээжин, Жанжикау хотод зохиогдоно. Өвлийн олимпийн бамбарыг нэр хүнд бүхий 1300 тамирчид тус хоёр хотоор аялуулна гэж Бээжийн хотын Коммунист Намын нарийн бичгийн дарга Сао мэдэгдлээ.

Э.ЛХАГВА

Холбоотой мэдээ