Д.ДАМДИН: БИ БАЯНМӨНХӨӨС ИЛҮҮ МӨНХБАТЫГ НЬ ДЭМЖДЭГ БАЙСАН

2021-10-25 1120 0

Мөнхбат бол сайн бөх. Сэтгэл сайтай, тун сийрэг, ухаалаг нэгэн байсан. Бэртэл гэмтэл аваагүй бол Баянмөнхөөс ч хол, олон түрүү авах бөх байсан гэдэгт эргэлздэггүй. Харамсалтай нь, ид барилдах насандаа өвдгөндөө хүнд бэртэл авснаас болж цагаасаа эрт харьсан. Олноо хоёр Мөнх гэж алдаршсан Мөнхбат, Баянмөнх хоёр бол намайг залгаж гарч ирсэн, цагийг эзэлсэн аваргууд. Бие биенээсээ бэргэнэ. Наадмын даваа өгсөх тусам над руу гүйх нь ихэснэ. Мөөеө гүйж ирээд;- “Баянааг та амархан хаяна шүү дээ. Түүнийг авчих” гэж ятгана. Төдхөн Баянаа нь гүйж ирээд- “Мөнхбатыг та амархан давна шүү дээ” гэж ивнэ. Дээр нь, бие биенийхээ нарийнхан гуятайг гайхна.- “Та тэр нарийхан гуяыг аваад давахгүй гэх биш. Та цаадахиа л амалчих” гээд хоёулаа шална. Надаар замаа цэвэрлэчих санаатай. Харин миний хувьд хоёр залуу аваргыг өөр хооронд нь тунааж, хүч чадлыг нь барсан хойно, нэг дайрчих бодолтой. Ийм л гурвалжин дөрвөлжин бодлын тулаан наадмын зүлэг ногоон дэвжээнд өрнөдөг байлаа. Миний хувьд Мөнхбатад л илүү найдна. Юм л бол намайг дагана, тойлно. Илүү ч дотно байсан. Харин Мөнхбатын ам хэцүү. Харилцааны соёлгүй. Бүдүүлэг үг хэл урсгана. Аяндаа түүнд нь дассан. Тэр их ам гардаг нь, түүнийг сайн барилдахад нь их нэмэр болсон. Тэр айхавтар гэмтлийг тойрч чадсан бол олон жил сайн барилдах байсан даа гэж улсын наадамд дараалан тав түрүүлсэн, гарлаа- дэвлээ- давлаа гэж алдаршсан дархан аварга Дарийн Дамдин амьд сэрүүндээ хуучилсан байдаг.

Холбоотой мэдээ