Т.ТУЧЕЛЬ: ЧЕЛСИ БАГТ ПРЕМЬЕР ЛИГТ ТҮРҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ…

2021-10-25 964 0

Хүснэгтийг тэргүүлж эхэлснээс хойш 4 тойрог тоглолоо. Сэтгэл зүйн дарамт үүссэн хэдий ч бид тэргүүллээ хадгаллаа. Багийнхаа тоглолт, хандлагад сэтгэл өндөр байна. Тэргүүллээ алдахгүйн тулд тоглолт бүрээс 3 оноо халааслахын төлөө бүхнээ зориуллаа. Сүүлийн тойрогт Норвичийн хаалганд 7 гоолыг шигтгэв. Премьер Лигт сул баг гэж байдаггүй. Илүү хүчтэй, арай сул баг гэж бий. Удахгүй илүү хүчтэй багтай учраа таарна. Түүнд бид бэлэн. Мэйсон Моунт анхныхаа хэт-трикийг хийлээ. Тавдугаар сард, Аваргуудын Лигт гоолдсоноос хойш тэр гоол оруулалгүй дэндүү удсан байсан. Энэ удаад Мэйсоны гоолын барцад нь арилж, гоолын бороог асгарууллаа. Түүнчлэн Ходсон Одой ч улирлын анхны гоолоо оруулсан маш чухал. Олон тоглогч гоолдох чадвартай болно гэдэг эсрэг багт тун хүнд тусдаг. Мэдээж тоглолтыг улам боловсронгуй болгох шаардлага харагдаж буй. Ямар ч гэсэн Челси багт аварга болох бүрэн боломж бий гэдгийг багийнхан мэдэрсэн гэж Челси багийн босс Тучель BBC Спортод ярилцлага өглөө.

Э. ОТГОНЖАРГАЛ

Холбоотой мэдээ