АНГЛИЙН ЦОМЫН АВАРГААС МАНЧЕСТЕР СИТИ ХАСАГДЛАА

2021-10-28 1040 0

Сүүлийн 4 жил дараалан түрүүлсэн Манчестер Сити баг Английн цомын аваргаас хасагдлаа. Тэд Вест-Хэмтэй үндсэн цаг, нэмэлт цагт 0:0-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор (5:3) ялагдлаа. Манчестер Сити багийн гол тоглогч Фил Фоден эхний цохилтыг хийхдээ шонгийн гадуур цохисноор өрсөлдөгчдөө хожлыг бэлэглэсэн байна. Английн топ багуудаас Челси, Ливерпуль, Тоттенхэм, Арсенал зэрэг багууд Вест Хэмийн хамт шигшээ наймд шалгарсан байна. Ийнхүү Пеп Гвардиолла энэ улирлын боломжит анхны цомоо алдлаа.

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ