
10 тойргийн дараа дөнгөж 4 хожилтойгоор 9 дүгээр байранд эрэмблэгдэж буй Барселона багийн удирдлага дасгалжуулагч Куумэнийг яаралтай халах шийдвэр гаргалаа. 10 дугаар тойрогт Валлесано багт 1:0-ээр хожигдсоноос хойш 1 цагийн дотор дасгалжуулагчтай гэрээгээ цуцалснаа клубын ерөнхийлөгч Лапорте мэдэгдлээ. Түүний орон зайг Шавид санал болгосон байна. -Тэр энэ цаг мөчөөс Барселона багийг удирдахгүй. Пүрэв гарагт тэр багтайгаа салах ёс гүйцэтгэх л үлдсэн. Дасгалжуулагчаар Барселона багийг мандан бадрахад хагас хамгаалагчаар тоглож байсан, одоо Катарт ажиллаж буй 41 настай Шавиг урьсан. Тэр Катар дахь ажлаа эмхэлж дуусаад, Испанид буцан ирэхээ мэдэгдсэн гэж Лапорте нэмж хэллээ. Ийнхүү Барселона багт дасгалжуулагч тогтохоо больжээ. Шави хэр удаан тогтох нь Аваргуудын Лигт үзүүлэх амжилтаас хамаарна. Учир нь Ла Лигт Барселона баг түрүүлэх нь өнгөрсөн. Гол өрсөлдөгчиддөө бүгдэнд нь хожигдсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.


Э.ЛХАГВА
0 cэтгэгдэлтэй