АЗИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБООНЫ ГИШҮҮНЭЭР АНХ УДАА МОНГОЛ ХҮН СОНГОГДЛОО

2021-11-01 1257 0

Азийн ширээний теннисний холбоо(ATTU)-ноос 2021-2023 оны хооронд ажиллах зөвлөлийн гишүүдээ танилцууллаа. Тус зөвлөлийн гишүүнд анх удаа монгол хүн сонгогджээ.

ATTU-ны 14 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн болон шүүгчдийн зөвлөлийн гишүүнд Э.Мөнхбилэг нэр дэвшин сонгогдсон байна.

Ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг хэдхэн хоногийн өмнө Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажилласан.

Тус тэмцээний үеэр Азийн ширээний теннисний холбооны ээлжит конгресс болж, шинэ удирдлагуудын сонгууль болсон.

Сонгуулиар Э.Мөнхбилэг Азийн ширээний теннисний холбооны Техник болон Шүүгчдийн зөвлөлийн үндсэн гишүүнээр сонгогджээ. Ингэснээр анх удаа манай улсаас Ази тивд ширээний теннисний төлөөлөлтэй болж цаашид ширээний теннис хөгжихөд үнэтэй хувь нэмэр болох юм.

Э.Мөнхбилэг нь сүүлийн 10 гаруй жилд тив дэлхийн 30 гаруй тэмцээнийг  шүүсэн туршлагатай шүүгч бөгөөд өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар ажиллаж байсан.

Холбоотой мэдээ