ЖОЗЕ МОУРИНО “БООЖ ҮХЭХДЭЭ” ТУЛАВ

2021-11-01 1212 0

 Рома багийг амжилт өөд хөтлөх өөрийн төслийг хэрэгжүүлж буй Жозе Моурино талбай дээрээ Миланд 1:2 -ээр хожигдсондоо боож үхэхдээ туллаа. Тэр суудал дээрээ тогтож чадахгүй, босон харайж, тоглогчид руугаа хашгичиж, тэвчээрээ алдаж байлаа. Тэр гол өрсөлдөгчийн нэг болсон Миланд хожигдсоноор Сериа-А лигийн аваргын өрсөлдөөнөөс холдлоо. Харин Рома-г талбай дээр нь хожсон Миланы дасгалжуулагч баярласан сэтгэлээ нуусангүй. – 11 тоглохдоо 10 хожлоо. Энэ амжилтыг Сериа А-д одоогоор дөрөвхөн баг үзүүлээд буй. Тиймээс Рома багийг талбайд хожно гэдэг маш чухал байлаа. Энэ улиралд бид Сериа-А-д ч, Аваргуудын Лигт ч гол өрсөлдөгч байхыг зорьж буй. Наполи, Интер хоёр үнэхээр хүчирхэг байгаа. Дээр нь Ювентусыг орхиж болохгүй. Гэхдээ л бид өөрийн боломжоо дутуу үнэлэхгүй гэж Россонери Италиа-спорт сувагт ярилцлага өглөө.

Холбоотой мэдээ