
Ес дэх тойрогт Ливерпульд талбай дээрээ 5:0-ээр шүүрэн шанага болтлоо ” шүршүүлсэн” Манчестер Юнайтед 3:0-ээр Тоттенхэм багийг талбайд нь хожиж, шүүмжлэлийн байнаас түр холдлоо. Багаасаа хөөгдөх дээрээ тулсан Солкжайер энэ хожилд хамгаас баярлав. – Маш гайхалтай тоглолт. Хөгшчүүл тоглолтыг дэглэлээ. Кавани, Роналдо нар багтаа тэргүүллийг авчирлаа. Багийн хамгийн өндөр настай Кавани, Роналдо нар гоолдож багтаа тэргүүллийг авчирлаа. Кавани бол бэлтгэл дээр ч онцгой байснаа харууллаа. Цаашид тоглолтоо тогтвортой байлгахад анхаарна. Ийм маягийн тоглолтыг л дэглэх шаардлагатай байгаа гэж Солкжайер хэлсэн. Харин Тоттенхэм багийн дасгалжуулагч Нуно:- Бид Премьер Лигийг маш сайн эхлүүлсэн. Өмнөх улирлын аварга Манчестер Сити багийг хожсоныг санаж байна. Гэхдээ сүүлийн тойргуудад тоглолтоо алдлаа.МЮ багтай бүр муу тоглолоо. Энгийн, хамгаалчих боломжтой нөхцөлд л хаалгандаа гоол алдчихаад байв. Тэд сөрөг довтолгооноос гурван гоолоо бүгдийг нь оруулсан. Харин бид юу ч хийж чадсангүй. Довтолж ч, хамгаалж ч, яаж ч чадсангүй. Арчаагүй тоглолт үзүүллээ. Ганц Харри Кэйне-ээр дамжин довтолгоо хийх гэж ядмаг оролдлоо. Цаашид үүнийгээ өөрчлөх цаг болжээ. Бусад довтлогч нараа ч дэмжих цаг иржээ гэж Тоттенхэм багийн дасгалжуулагч тоглолтыг дүгнэлээ.

0 cэтгэгдэлтэй