МЕССИ БАРСЕЛОНА БАГТАА ТУСЛАХААР БУЦНА

2021-11-01 1134 0

Барселона баг сүүлийн 3 улиралд өөдлөөгүй. Өнгөрсөн улиралд Аваргуудын Лигийн шигшээ наймд ч шалгарч чадаагүй. Тиймээс олон ч дасгалжуулагчийн гар дамжсан. Энэ улиралд бүр нурсан. 23 жил энэ багтай хувь заяагаа холбож, туг нь болж мандуулж явсан Месси энэ бүхнийг хараад зүгээр сууж чадахгүйд хүрчээ. – Миний сэтгэл өвдөж байна. Болдог бол яг одоо ч гэсэн эргэж очиж, багтаа тусалмаар л байна. Гэхдээ гэрээгээ зөрчиж чадахгүй нь, харамсалтай нь. Ямар ч гэсэн хоёр жилээ энд дүүргэж, гэрээ дуусах цаг ирнэ. Тэр үед зодгоо тайлж, Барселона багтаа техникийн асуудал хариуцсан албанд зүтгэх хүсэлтэй. Хүслээр болбол, тэгэж л Барселона багаа дахин өөд татахад нь тусалья гэж Месси Sky sport сувагт хүслээ шивэгнэлээ.

Холбоотой мэдээ