
Румын гаралтай, 18 настай, Английн теннисчин Радукани Румыны нээлттэй тэмцээнд түрүүлснээр хоёр дахь цомоо өргөлөө. Хоёрхон сарын өмнө USA-open Их дуулгад түрүүлж, анхны цомоо өргөж дуулиан тарьсан тэрбээр Уймбэлдоны Их дуулгад гурав хожсон ч, дөрөв дэх тойрогтоо ялагдан хасагдсан. USA-open Их дуулгад түрүүлсний дараа түүний чансаа ахиж, дэлхийд 23-д эрэмблэгдэх болсон. Тэгвэл Румын-опен-д түрүүлснээр чансаагаа улам урагшлуулах боломж нээгдлээ. Коронавирус Европ тивд дахин дэгдэж , газар авч буй учир тэмцээнийг нэг ч үзэгчгүйгээр зохион байгуулсан байна. – Хэдийгээр хөгжөөн дэмжигчдийнхээ дэмжлэгийг тухайн тоглолтын үеэр мэдрэх боломжгүй байсан ч, маш их дэмжлэг, талархлын сэтгэлийн үгийг сошиалаар дамжуулан хүлээн авсан. Тоглолт бүр амаргүй байлаа. Чансаагаараа 106- д эрэмблэгдэж буй Румын теннисчин Богдан хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн. 2:2 болж, шийдвэрлэх өрөгт түүнийг яллаа. Тоглолтоос тоглолтонд улам туршлагажиж, техникээс гадна, тоглолтын арга ухаанд суралцаж байна. Алдаа ихтэй, туршлага багатай учир тэмцээнээс тэмцээнд өгсөж, уруудахын аль алиныг үзэх нь . Карьерийнхээ эхэнд, төрж өссөн Румын улсын нээлттэй тэмцээнд түрүүлсэндээ чин сэтгэлээсээ баярлаж байна гэж теннисний тэнгэрт од болон гэрэлтэж буй Английн теннисчин Радукани хэллээ.
0 cэтгэгдэлтэй