ЦЭНДБААТАР ЯВСАН БОЛ ГЭЖ БОДОЖ БУЙ БОЛ..

2021-11-01 1303 0

Сербид болох Боксын ДАШТ-ий рекламыг Цэндбаатар үнэ төлбөргүй хийж өгсөн. Олимпод тэмцээнээ өндөрлөсний дараачийн өдрөөс сонирхогчдын боксоо орхиж, мэргэжил рүү шилжсэнээ зарласан. Сонирхогчдын боксын шүүлтийн булхай луйвраас залхаж байгаагаа Цэндбаатар илэрхийлсэн. Шилжих болсон нь ч түүний Москва хотод хийх анхны тоглолтоор баталгаажсан. Гэтэл тэрбээр гэнэт л сонирхогчдын боксын аваргад оролцох хүсэлтээ илэрхийлж, улмаар нийгмийг хоёр талцуулсан. Холбоо нь ч дундыг барьж, спарринг хийх тов гаргасан ч, Цэндбаатар өөрөө очоогүй. Тэр өдөж, өдчихөөд, цагаа тулахаар бултсан. Тэгснээр 60 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин О.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсноо баталгаажуулсан. Харин хэл ам болж, дэлхийн аваргыг зорьсон Тулга эхний тулаандаа ялсан ч, хоёр дахь тулаанд Финландын боксчинтой тулалдах явцад хөмсөг нь задарсны улмаас эмчийн саналаар рингний шүүгч тоглолтыг зогсоосноор тэмцээнээ өндөрлөлөө. Түүний оронд Цэндбаатар явсан бол гэж бодох нэгэн гарч байж магад. Гэвч энэ бүхэн ард хоцорлоо. Монголын боксчид ар араасаа рингийг орхисоор байна. Нөгөөх их хэл ам дагуулсан 60 кг жинд Монголчууд баяртай гэж хэлэхээс өөр арга зам үлдсэнгүй.

Холбоотой мэдээ