ЧЕЛСИ ДАНГААРАА ПЛ-ИЙГ ХОШУУЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021-11-01 1147 0

 Ньюкастле багийн талбайд зочлон 3:0 -ээр хожсон Челси баг 10 тоглолтын дараахь байдлаар 25 оноотойгоор Премьер Лигийг дангаараа хошуучлах болов. Тэдэнтэй хошуучлагчдын байр суурийг булаацалдаж буй Ливерпуль 10- р тойрогт тэнцэж, Манчестер Сити баг хожигдсоноор Челси 3 оноогоор тасарч эхэллээ. – Энэ улирал өнгөрсөн улирлаас ялгаатай. Өнгөрсөн улиралд бид бусдын араас хөөгчдийн дүрд тоглосон. Нэгэнт хол тасарсан МСИ, МЮ, Тоттенхэм, Лэйстэрсити багийн араас нэхэж, топ-4 -д эрэмблэгдсэн амжилтаар өндөрлөсөн. Энэ жил ижил гараанаас өрсөлдөж буй. Гэхдээ энэ улиралд биднийг тогтоох баг цөөхөн. Челси Премьер Лигт түрүүлэх зорилгодоо алхам алхмаар ойртож байна гэж Томас Тучель Sky sport-д ярилцлага өглөө.

Холбоотой мэдээ