
Орон нутагт ширээний теннисийг хөгжүүлэх, сурталчлах үйлсэд онцгой гавьяа байгуулсан Хөтөлийн гэх тодотголтой, спортын дэд мастер Н.Дагва 2021 оны 10-р сарын 31-ний өдөр коронавирасаар нас барсан гунигт мэдээ Монголын теннисний ертөнцийг бараантууллаа. Өөрөө теннисээр хичээллэхийн зэрэгцээ 2005 оноос “Анхдагч хар бүргэд” ширээний теннисний клубыг Хөтөл хотод үүсгэн байгуулж, улсын хэмжээний ур чадвартай олон арван шилдэг теннисчин бэлдсэн гавьяатан юм. Тухайлбал, Билэгжаргал, Мягмарсүрэн нарын аймаг, хот, улсад амжилтаараа тэргүүлсэн олон шилдэг тамирчин төрөн Хөтөлөөс төрөн гарсан. “Хөтөл”-өөр овоглосон түүний шавь нар Сэлэнгэ аймгийн аваргыг 6 удаа, Улаанбаатар хотод зохиогдсон Өсвөр насны залуучуудын АШТ-д нэг удаа түрүүлж, нэжгээд удаа медальт байрт шалгарсан нь Н.Дагва багшийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн байсан. -Гавьяагүй гавьяат байдаг. Харин Н.Дагва бол гавьяатай гавьяат цолгүй багш байлаа гэж түүнтэй нэгэн үед зүтгэж явсан спортын мастер Галпүрэв үнэлсэн байдаг. Дагва багш бурхны оронд одсон ч,, олон зуун шавь нар нь түүний үйл хэргийг залгамжилна. Н.Дагва багш бол ширээний теннисэнд сэтгэл зүрхээ зориулсан зүтгэлтэн байлаа. Түүний хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж МШТХ-ны 60 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж урамшуулсан байдаг.
Sportlife.mn
3 cэтгэгдэлтэй
Bagshdaa mash ih hairtai shuu. Ingeed ywaad ogno gej daana ch sanasangui.
Үнэхээр харамсаж байна. Багш маань ханийхаа хамтаар зуу зуун хүүхдийг их спортод хөл тавиулж, амжилтад хүргэж, хүмүүжүүлж төлөвшүүлэхээс гадна сайхан гэр бүл гэж ямар байдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж ирсэн билээ. Нутгийн олон нь тэднээр үргэлж бахархаж, үлгэр дууриалал авсаар ирсээн. Таны минь хийсэн гэгээн үйлс бүхэн үргэлжид дурсагдах болно.Ум ма ни бад ми хум???
Та минь олон аавын хүүхдүүдийг ширээний теннис гэх гайхалтай спортод хөтлөн оруулж, тэднийг өндрөөс өндөр амжилтанд хүргэхээс гадна зөв хүн болж төлөвшихөд нь үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Таны гэгээн үйлс зуу зуун шавь нарт тань үүрд дурсагдах болноо. Та минь энх амгалангийн орондоо амар тайван залардаа.
Ум сайн амгалан болтугай???