Ю.КЛОПП: АНГЛИЙН ХӨЛБӨМБӨГ ИСПАНИЙН ХӨЛБӨМБӨГИЙГ ХОЛ ДАВСАН

2021-11-04 655 0

– Ливерпуль тоглолтыг дэглэсэн. Бидний хамгаалалт цөмрөхийн аргагүй бат бөх байж чадсан. Довтолгоо ч оновчтой байлаа. Арнольдын оновчтой дамжуулалтыг Диего гоол болгож чадсан. Дараа нь Мане гайхалтай гоолыг эхний хагаст оруулсан. Хөгжөөн дэмжигчид биднээс дахин гоол оруулахыг хоёрдугаар хагаст ч нэхэж байлаа. Бид довтолгоогоо зогсоолгүй үргэлжлүүлсэн. Бид гоолдсон ч, шүүгч тооцоогүй. Гоолын олон ч боломжийг үүсгэсэн. Яаж нь зөрөв өө?, Хаалганы хаагуур нь гарчихав аа? гэж асуухаар олон цохилтыг Атлетико Мадрид багийн хаалганд хийсэн. Бид Испанийн өнгөрсөн улирлын аварга багийг хэсгийн тоглолтонд ийнхүү дараалан хожлоо. Ливерпуль багийг дэмжигч, фанатууддаа бас нэгэн сайхан үдшийг бэлэглэлээ гэж Клопп хэллээ. Ингэснээр Ливерпуль баг 25 тоглолт дараалан хожигдол гэдгийг амсаагүй рекордоо ахиуллаа.

Холбоотой мэдээ