МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ц.МАГАЛЖАВЫГ СОНГОЛОО

2021-11-07 1031 0

 Монголын үндэсний спортын 14 холбоо нэгдэн Монголын Үндэсний Спортын Хороог шинэчлэн байгуулсан байна. Тус хорооны тэргүүлэгчдийн нэгдсэн хурлаас Монголын Үндэсний Спортын Хорооны Ерөнхийлөгчөөр МҮБХ-ны тэргүүн , улсын заан Ц.Магалжавыг 100 хувийн саналаар сонгожээ. Энэ оны “Монгол бахархлын өдөр” барилдааны үеэр Монголын Үндэсний Спортын Хорооны тамгыг тус хорооны ерөнхийлөгчөөр сонгогдсон, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжавт гардуулан өгсөн байна.

Холбоотой мэдээ