МОУРИНО: ТОТТЕНХЭМ ӨМНӨ НЬ САЙН ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ, ТЭГЭЭД Ч…

2021-11-07 1059 0

Энэ багт үл ялиг аз дутдаг. Манчестер Юнайтед багт 3:0-ээр хожигдсон гэх үндэслэлээр Нуног дасгалжуулагчийн суудлаас зайлууллаа. Оронд нь Контег томиллоо. Конте бол аргагүй сайн дасгалжуулагч мөн. Гэхдээ түүний өмнөх Нуно ч бас л сайн дасгалжуулагч мөн. Нэг сайн дасгалжуулагчийг нөгөө сайнаар солиход нэг их ялгаа гарахгүй л болов уу. Нуно бол Премьер Лигийн “Чононууд” багийг удирдахдаа хэн чадамжтай дасгалжуулагч вэ? гэдгээ хангалттай харуулсан. Одоохондоо Английн Премьер Лигт цом өргөж үзээгүй л байх. Харин олон цом өргөсөн гэдгээрээ бол Конте түүнээс илүү. Английн Премьер Лиг ( Челси), Италийн Серия А Лигийн ( Интер) цомыг өргөсөн дасгалжуулагч. Харин энэ улирлын хувьд Европа Конференсе Лигт Рома багтай тулж мэдэх багийн тоонд Тоттенхэм орж байгаа.

Холбоотой мэдээ