
2021 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 8-ны өдрүүдэд Латви улсын нийслэл Рига хотод зохиогдсон шатрын өндөр зэрэглэлийн “Grand swiss” олон улсын тэмцээнд Иран гаралтай , Францын иргэн Фироузжа нэг тойргийн өмнө түрүүллээ. Эмэгтэй шатарчдын тэмцээнд 24 настай, Хятадын их мастер Лей Тингжай түрүүлсэн байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Б.Мөнгөнтуул 11 өрөг тоглосноос 6.5 оноо авч, 13 дугаар байранд шалгарлаа. Тэрбээр олон улсын чансаагаа 10.4 оноогоор ахиуллаа гэж Шатрын Холбооноос sportlife.mn сайтад мэдээллээ. Grand Swiss-т түрүүлсэн Фироузжа нь 12насандаа Иранийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, 14 насандаа шатрын их мастер цол хүртэж байсан авьястай шатарчин юм. Өдгөө 18 настай тэрбээр 16 нас, 1 сартайдаа шатрын хамгийн өндөр рэйтинг ( 2700) тогтоож байжээ. Тэрбээр Иран улсаас гарч, Францын иргэншил авсан ирээдүйтэй шатарчин юм.
0 cэтгэгдэлтэй