
Вест Хэм багт 3:2-оор хожигдсоноор Ливерпуль хүснэгтийн дөрөвдүгээр байр луу ухарч, Вест Хэм гурав луу дэвшлээ. 25 тоглолт дараалан хожигдоогүй Ливерпулийн рекордыг Вест Хэм ийнхүү тасаллаа. – Тоглолтын эцсийн дүнд шүүгч нөлөөллөө. Хаалгач Алиссоны гарыг өшиглөснөөс эхний гоол орсон. Энэ илэрхий алдааг шүүгч тооцсонгүй. Дараа нь Аарон, Нендерсон нар дээр гаргасан алдаанд улаан карт өгсөнгүй нүдээ анилаа, энэ шүүгч. Эхлээд бөмбөгөнд хүрсэн гэж л хэлэх байх даа. Би Премьер Лигийн бүх шүүгчийг буруутгах гээгүй. Энэ тоглолтын шүүгчийн тухайд хэллээ. Харин Вест Хэм баг бол урьд өмнөх Вест Хэмийг санагдуулам сайн тоглолоо. Нягт хамгаалж, прессинг шахаж, сөрөг довтоллоо гэж Клопп тоглолтын дараа Sky sport-д ярилцлага өгөхдөө онцоллоо.


Б.ПҮРЭВДОРЖ
0 cэтгэгдэлтэй