
Сүлд спорт хорооны зааланд болсон Увс аймгийн “Увс нуур” дэвжээний өвлийн нээлтийн барилдаанд улсын аварга Батсуурь тэргүүтэй улс аймгийн цолтой бөхчүүд зодоглосон байна. Үзүүр түрүү булаацалдах барилдаанд аймгийн арслан Х.Оргилболд давж түрүүлэн, Батсуурь аварга үзүүрлэлэжээ. Х.Оргилболд нь 2012 онд Увс аймгийн наадамд түрүүлж, аймгийн цол хүртсэн Увсын ирээдүйтэй бөхчүүдийн нэг юм. “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд түрүүлсэн Увс нуур дэвжээний бөх Бат-Орших өвлийн нээлтийн барилдааныг өнжсөн байна.

Э.ЛХАГВА
0 cэтгэгдэлтэй