Э. ОЮУНБОЛД АВАРГААС ХОЁРДАХЬ УДААГАА ДОПИНГ ИЛЭРЛЭЭ

2021-11-09 904 0

2021 оны наймдугаар сард улс, аймгийн алдар цолтой 512 хүчит бөхийн барилдааныг Хүй долоон худагт зохиосон. Тэрхүү барилдааны шөвгийн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний дүн гарсан байна. Тус шинжилгээгээр улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Хадбаатар, Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нараас допинг илэрсэн гэж Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээллээ.- Бөхчүүд “А” сорьцын сэргээшний хариугаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд” В ” сорьцын шинжилгээгээ өгөх учиртай. Харин” А” сорьцын шинжилгээгээ хүлээн зөвшөөрвөл тухайн бөхийн цол, чимгийг бууруулж, мөнгөн дүнгээр торгох журамтай. Тодруулбал, допинг хэрэглэсэн нь нотлогдсон бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгодог журам үйлчилдэг. Допингийн асуудалд Монголын төр тэгш бус хандаж ирсэн. Зарим бөхийн цолыг хурааж, нөгөөгийнхийг нь үлдээж, барилдах хугацааг урт, богиноор хасах буюу үзэмжээр тогтоож ирсэн нь бөхчүүдийн допинг хэрэглэхийг даамжруулсан. Бөхийн Холбоо энэ цагаас допингтой хатуу тэмцэхээ илэрхийлье. Торгууль, шийтгэлийг ч чангална гэж МҮБХ-ны тэргүүнээр шинээр сонгогдсон улсын заан Ц.Магалжав мэдэгдлээ.

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ