
Есдүгээр сарын башёд түрүүлж, эзэн хааны цомыг тав дахь удаагаа өргөсөн ёкузано Терунофужи 2021 оны сүүлчийн башёд дан ганцаараа ёкузано цолтой зодоглож буй. Түүнийг намрын башёд түрүүлснээс 5 хоногийн дараа Хакухо аварга зодог тайлахаа зарласнаар тэрбээр башёг үргэлжлүүлж буй цорын ганц ёкузано цолтон болсон. Гэвч 11 дүгээр сарын башё түүнд ээлжит цомыг нь хялбар өгөхгүй бололтой. Ням гарагийн нээлтийн барилдаанд Монголын иргэн Кириябамад золтой л унах шахлаа. Түүнийг тогтоож, цээжээр тэврэн шахсаар дэвжээнээсээ шахаж гаргаснаар Терунофужи аварга эхний даваагаа чүү ядан авлаа гэж Киодо мэдээллийн агентлаг мэдээллээ. Э.ОТГОО
0 cэтгэгдэлтэй