

Итали, Польш, Орос, Португали, Хойд Македон, Швед, Шотланд, Украйн, Уэльс, Туркийн шигшээ баг хэсэгтээ хоёрдугаарт эрэмблэгдсэн.Тэдэн дээр Конференсе лигийн өнгөрсөн улирлын үзүүр, түрүүний Австри, Чехийн баг нэмэгдэж, ДАШТ-2022 -д оролцох 3 эрхийн төлөө ирэх хавраас өрсөлдөнө. Орос, Украйны улс төрийн нөхцөл байдлыг харгалзан тэдгээр багийг нэг хэсэгт тааруулахгүй байх шийдвэрийг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос гаргажээ. Учир нь энэ хоёр баг өрсөлдөхөд, хөгжөөн дэмжигчид нь ” алалцах” магадлалтай гэж болгоомжилсон байна. Тиймээс сугалаагаар Орос-Украйны баг өөр хоорондоо таарахгүй гэдэг нь тодорхой болжээ. Оросын багийн хувьд Хорваттай хийсэн сүүлчийн тоглолтонд тэнцэхэд л ДАШТ-д оролцох эрхээ халааслах сайхан боломжоо алдсан. Сүүлийн 4 тоглолтонд дараалан хожсон Оросын баг өөрийн хаалганд гоол оруулснаар өрсөлдөгч Хорватад ДАШТ-д оролцох эрхээ бэлэглэсэн. Тэдний хувьд эхний 3 багт багтана гэдэг бол маш хүнд даалгавар. Итали, Португалийн багууд 2 эрхийг нь авчих магадлалтай. Швед, Орос, Украйн, Шотланд, Турк, Чех зэрэг чадварлаг багууд бол эрхийг халааслана гэхээс бус, бэлэглэх багууд огт биш.
0 cэтгэгдэлтэй