ФОТО: Оюутны лигийн тоглолтууд анх удаа олон улсын хэмжээний талбайд боллоо

2021-11-18 760 0

Сагсан бөмбөгийн “Оюутны лиг”-ийн нээлтийн ажиллагаа өчигдөр “Мөсөн өргөө/Steppe Arena”-д боллоо.

Оюутны лигийг нээж эмэгтэй “Этүгэн ирвэсүүд” баг 67-66 харьцаагаар “МУИС шонхорууд ORI” багийг эцсийн мөчид хожлоо.

МУИС-ийн баг нэг оноо дутуу байхдаа бөмбөг тасалж довтолсон ч гоол оруулж чадалгүй боломжоо алдсан.

Харин өдрийн төгсгөлд “МУИС Шонхорууд Diamond” баг 91-78 харьцаагаар “ОТИС Шилүүсүүд” багийг хожлоо.

Эх сурвалж: gogo.mn

Зургийн эх сурвалж: Мөсөн өргөө

Холбоотой мэдээ