Э.ОЮУНБОЛД НАРЫН ДӨРВӨН БӨХИЙГ СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН ТАЛААР МЭДЭГДЛЭЭ

2021-11-18 576 0

Монголын үндэсний бөхийн холбооноос допингийн шинжилгээ нь эерэг гарсан бөхчүүдийн нэрийг зарлалаа. Тус холбооноос гаргасан мэдэгдэлд

“Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу өнгөрөгч аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн. 

Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч тухайн бөх Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад “Б” сорьц шинжлүүлэх өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн. 

Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно” гэжээ.

Холбоотой мэдээ