АНУ-ЫН ХЬЮСТОН ХОТОД ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ДАШТ ЭХЛЭХЭД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ

2021-11-22 842 0

Анх удаа АНУ-д ширээний теннисний ДАШТ зохиогдох гэж байна. Энэ удаагийн ДАШТ-д рэйтингээрээ 128 -д багтах теннисчид оролцох журмыг АНУ-ын ШТХ-оос гаргаж, түүнийг нь ОУШТХ зөвшөөрсөн. Тиймээс дэлхийн олон орны тамирчид энэ тэмцээнд оролцох боломжгүй болсон. Монголын багийн хувьд ч энэ болзлыг биелүүлж чадахгүй учир энэ жилийн ДАШТ -ийг өнжихөөс аргагүй болсон гэж Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах Sportlife.mn спортын сайтад тодотголоо. Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 51 үндэсний холбоод тамирчдаа илгээж байна. Аваргын цомын төлөө Хятад, Япон, Герман, Швед, Өмнөд Солонгосын багууд өөр хоорондоо өрсөлдөнө гэж мэргэжилтнүүд урьдчилан тааж байна. АНУ-д зохиогдох ДАШТ хамгийн өндөр ач холбогдлыг Хятад улс өгч буй. Тэд дэлхийн аваргад хүчээ нөөж Хятад улс тамирчддаа Ази тивийн АШТ-д огт илгээгээгүй бол Япончууд ч дөнгөж хоёрдугаар багтайгаа оролцсон. Германы баг ч гэсэн Европын АШТ-д Олимпийн хүрэл медаль хүртсэн Овчаров нарыг мөн илгээлгүй, нөхөн сэргээлт хийж авч үлдсэн. Энэ удаагийн ДАШТ нь Хятадын зөөлөн бодлого хэрэгжих төлөвлөгөө гэж ч улс төрийн тоймчид бас үзэж байна. Хятад- АНУ-ын зөрчилдсөн харилцааг зөөллөж, шинэ түвшинд гаргаж ирнэ ч Хятадын зүгээс найдаж байна. Ийм л улс төр, спортын найдлага төрүүлсэн, зөвхөн топууд оролцсон дэлхийн аварга болох нь ээ.

Холбоотой мэдээ