
2019 онд, Үндэсний их баяр наадамд дахин түрүүлж, аварга цолонд хүрч байсан Оюунболд допингийн асуудалд өртсөн. Түүний цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд алдсан цол, чимгийг нь Наадмын зохион байгуулах Хорооноос олгосон. Гэтэл Оюунболд 2021 онд зохиосон барилдаанд ч допинг хэрэглэсэн нь дахин нотлогдлоо. Допинг дахин хэрэглэсэн нь түүний барилдах эрхийг насаар нь хасах ч багадна гэж бөхийн мэргэжилтнүүд төдийгүй ч бөхчүүд ч хэлж байна. Заан цол, харцага цолоо нөхөн авсан Д.Анар, Пүрэвгарьд нар: – Хүч тамир оруулагч хориотой бодис хэрэглэх нь үндэсний баяр наадмын бөхчүүдийн оноолт, эрэмбэ, даваанд сөргөөр нөлөөлсөн. Допинг хэрэглэсэн бөхөд унасан бөхчүүдийн цаана багадаа 10 жилийн хөдөлмөр байгаа. Тухайн үед допинг хэрэглэсэн бөхөд унаагүй бол ямар амжилт гаргах байсныг хэн мэдэх вэ? Хэнийг ч хаях хэмжээнд л хүрсэн, өнгөтэй байсан. 10 жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг алдана гэдэг бол маш их хохирол. Монгол Үндэсний бөхийн холбоо энэ асуудалд хатуу арга хэмжээ аваасай, хатуу тэмцээсэй гэж хүсэж байна гэж байр сууриа хатуу илэрхийлсэн. Хамгийн сүүлийн буюу, 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр допингийн шинжилгээгээр улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Эдгээр бөхчүүдэд МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно. Бид допингтой хатуу тэмцэнэ гэж МҮБХ-ны шинээр сонгогдсон тэргүүн.Ц.Магалжав ч удаа дараа мэдэгдсэн. 2019 оны наадамд түрүүлсэн Оюунболдоос цолыг нь хураасан бөгөөд, түүнд улсаас олгосон бай шагналыг ч буцааж авч, бөхчүүдэд ижил тэнцүү хувиар хувааж өгөх ёстой гэж ч зарим судлаачид санал гаргаж байна.
0 cэтгэгдэлтэй