СЕРИК НАЧИН АНХНЫ ТҮРҮҮГЭЭ АВЛАА

2021-11-22 903 0

Баян-Өлгий аймгийн бөхчүүдээс сүүлийн хоёр наадам дараалан улсын цолтон төрсөн. Сүүлийн жилүүдэд тогтмол сайн барилдаж буй улсын начин Серик SPS телевизээс санаачилсан “Бахдам гарамгай уран хурц” барилдаанд 7 даван түрүүллээ. Түүнтэй үзүүр түрүүнд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Улсын начин Д.Амарсайхан шалгарсан байна. Шагналын байг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав гардууллаа. Баян -Өлгийн бөхчүүдийн амжилт тогтвортой өсөж буйг Өсвөрийн УАШТ-ий 16, 17 насанд тус аймгийн бөхчүүд түрүүлсэн бөхөөс ганц даваагаар дутаж, үзүүрлэсэн үзүүлэлт илтгэнэ. Ийнхүү Монголын баруун хязгаараас ойрын ирээдүйд Баян -Өлгийн хүчит бөхчүүд тодрох цаг ойртжээ. Үүнд нөлөө үзүүлсэн бөх бол яах аргагүй ерик начин юм.

No description available.

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ