
Хьюстенд зохиогдох Дэлхийн аварга эхлэхэд 24 цаг үлдлээ. Шинэ үеийн, шинэ ширээний теннис гэдгээрээ онцлогтой дэлхийн аварга. Оролцогчдын олонхи нь шинэ залуу үеийн төлөөлөл. Тэд дэлхийн аваргаас өмнө нь медаль авч байгаагүй залуучууд. Дээр нь Ковид-ын үеийн хязгаарлалт гээд олон онцлог, ялгаа бүхий дэлхийн аварга болох нь. Хятад , Япон, Герман , Солонгос, Швед, Тайвань гэх зэрэг улс орнууд өөрсдийн тамирчиддаа маш том итгэл найдварыг өгч буй. Сугалааг анзаарвал, эрэгтэй Хятадууд нэг талдаа бөөгнөрч сугалагдсан бололтой. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл, Хьюстены Дэлхийн аваргын финалд Хятадын хоёр теннисчин өөр хоорондоо тоглохгүй гэсэн үг. Галзуурамч солиором олон сайхан тоглолтууд болох төлөвтэй. Теннис сонирхогч Та бүхэндээ цаг алдалгүй мэдээлэл хүргэх болно гэж ОУХМ, Токио-2020 олимпийн нэгбүрчилсэн төрөлд Монгол улсаа анх удаа төлөөлсөн Э.Лхагвасүрэн Sportlife.mn-д хэллээ.

0 cэтгэгдэлтэй