
Япончууд АНУ-ын Хьюстон хотод хоёр хоногийн өмнө эхэлсэн ДАШТ-ээс ихийг хүлээж байсан. Ялангуяа чансаагаараа хоёрдугаарт эрэмблэгдэж буй Харимотод ихээхэн найдлага тавьж байсан. Харамсалтай нь, Харимото шигшээ 32-д Польшийн теннисчин, чансаагаара 68-д бичигдэх Жакоб Дужист хожигдож, нэгбүрчилсэн тэмцээнийг орхилоо. Энэ бол Харимотогийн хувьд томоохон тэмцээний шилдэг 16 -д багтаж чадаагүй хоёр дахь тохиолдол боллоо. Өмнө нь, наймдугаар сард Токио-2020 зуны олимпод оролцохдоо мөн л Европын залуу теннисчинд бүдэрсэн. Азгүй тохиолдол уу, сэтгэл зүй сул байна уу, биеийн хүч дутав уу, зүгээр л тааруухан тоглов уу, эс бөгөөс муу өдөр таарав уу? гэдгийн талаар эргэцүүлэх цаг болжээ. Ойрын ирээдүйд түүний хэрхэн тоглох, амжилтаас хамаарч, энэ бүхэнд дүгнэлт хийх цаг нь ирнэ гэж Куодо агентлаг бичлээ.

0 cэтгэгдэлтэй