ХЯТАД, АНУ-ЫН ТЕННИСЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ХОСОЛЛОО

2021-11-25 1290 0

Ванг Маню( Хятад, эм)- Канак Жиа( АНУ, эр) болон Лин Гуаян (Хятад, эр)- Лили Жанг( АНУ, эм) нар холимог хосын төрлөөр хосолж, эхний хожлоо авцгаалаа. Ванг Маню- Канаж Жиа нарын хос Оросын Тайлакова- Сидоренко нарын холимог хосыг ( 11-6, 19-17, 11-7), харин Лин Гуаян- Лили Жанг нар Португалийн Тияго Аполония- Шао Жэйни нарын хосыг (11-6, 11-9, 11-7) харьцаагаар хожиж шилдэг 32 руу дэвшлээ. АНУ-ын Лилитэй хосолж буй Хятадын Лин Гуаян бол дэлхийд тавд эрэмблэгдэж буй топ эрэгтэй теннисчин юм. – Би тоглохоосоо өмнө их л бэргэж байлаа. Учир нь Лили бол өөрийгээ дэлхийд таниулсан шилдэг тоглогч. Баллачих вий гэж санаа зовж байлаа. Гэтэл бид бие биенээ амархан ойлголцож, сайн тоглолоо гэж Лин Гуаян тоглолтоо дүгнэж хэлсэн. Тэгвэл нөгөө хосыг бүрдүүлсэн Ванг Маню бол Токио-2020 олимпийн багийн алтан медальт, маш ирээдүйтэй тоглогч юм. Тэрбээр:- Эхний сорилтыг амжилттай даван тууллаа. Төсөөлж байснаас ч илүү сайн тоглож чадлаа. Канак бол сайн довтлогч, хүнд үед хамтрагчаа өргөж, дэмждэг нь харагдлаа. Бид бие биендээ итгэж чадсан гэж хамрагчаа өндөр үнэлсэн. – Ялалт бол сайхан эхлэл. Дэлхийн АШТ-ий гарааг эрч хүчтэй эхлүүлж чадсандаа урамтай байна. Хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Өмнө нь ердөө л ганц долоо хоног бэлдэх боломж олдсон. Бие биенээ сайн мэдэх, ойлголцох тусам илүү сайн тоглоно гэж бодож байна гэж АНУ-ын аварга Канак CCTV- телевизэд ярилцлага өгөхдөө онцоллоо. Ийнхүү ширээний теннис, тэр дундаа АНУ-д зохиогдож буй ДАШТ, түүнд АНУ-Хятад улс холимог хосын хоёр багийг ийнхүү хамтран бүрдүүлсэн нь Хятад улсын гадаад зөөлөн бодлого болж байна. Медаль авсан ч , үгүй ч, АНУ-ын теннисчидийг Хятад улс ийнхүү бодлогоор дэмжлээ.

No description available.
No description available.

Холбоотой мэдээ